Нэр үг болон тэмдэг нэрийн адилаар үйл үг үргэлж өгүүлбэрийн төгсгөлд ирдэг.
Өмнөх бүлэгт бид 「の」-г ашиглан тайлбар өгч, хүлээлт илэрхийлж сурсан. Энэ нь үйл үгэнд ч мөн адил хамаарна.
Жишээ
(お) すし – суши
食べる 【たべ·る】 – идэх
おすし は, 食べる?
Чи суши иддэг үү?
おすし は, 食べる の?
Чи суши иддэг юм уу?
Оршихуйг илэрхийлэх үйл үг
Амьд болон амьгүй зүйлсийн оршихуйг илэрхийлэх хоёр үйл үг байдаг.
ある (u-үйл үг) – оршин байх (амьгүй зүйл)
いる (ru-үйл үг) – оршин байх (амьд зүйл)
Жишээ
アリス ちゃん は, どこ に いる?
Алис-чан хаана байна вэ?
時間 は ある?
Цаг зав байна уу?